монгол майнинг энд эксплорэйшн ххк

Хариуцлагатай уул уурхай

Компаний тухай

Манай компани нь 2008 онд үүсгэн байгуулагдсан.
2008-2010 онд Дархан-Уул аймагийн Шарын гол сумын нутагт орших Их шарын голын алтны шороон ордод бага хүчин чадлаар олборлолтын үйл ажиллагаа, 2015 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Зоолуухарын алтны шороон ордод ашиглалтын үйл ажиллагаа тус тус явуулж байсан. 2013 оноос Төв аймгийн Заамар сумын нутагт Ар наймганы дунд хэсэг алтны шороон ордод ашиглалтын үйл ажиллагаа, 2016 оноос Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Доргонот, Улаан ухаа алтны шороон ордод ашиглалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
2020 оноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Эрдэнэс таван толгой ХК-ийн Баруун цанхийн нүүрсний уурхайд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэж байна.  “Монгол Майнинг Энд Эксплорэйшн” ХХК нь Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд ажиллах бөгөөд ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаагаа бага зардлаар өндөр бүтээлтэй явуулахын зэрэгцээ уул уурхайн салбар болон бусад салбарт шинэ боломжуудыг нээн илрүүлж компанийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн төслүүдийг боловсруулах стратегийг баримталж байна.

Бидний үнэт зүйлс:
Бид үйл ажиллагааныхаа бүх чиглэлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дээдлэн, хүн байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл явуулж, “эерэг хандлага аюулгүй ажиллах үндэс” уриаг үйл ажиллагааныхаа бүх чиглэлд мөрдөн ажилладаг. 

Үйл ажиллагааны чиглэл

Ашигт малтмалын олборлолт

Геологи, хайгуул

Уул уурхайн туслан гүйцэтгэгч /оператор/

Аялал жуулчлалын салбар

Барилга байгууламж

Газар тариалан

Хэрэгжүүлж буй төслүүд

Ар наймган төсөл

Лиценз: MV-005028
Талбайн хэмжээ: 1,252.6 га 
Тусгай зөвшөөрөлт бүхий талбай нь Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах бөгөөд ...

Газар тариалан

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт 400 га талбайд улаан буудайн тариалалтын ажлыг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна... 

ЭТТ төсөл

ЭТТ төслийн талбай нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах бөгөөд Улаанбаатар хотоос урд зүгт 570 км зайд ...

Барилгын төсөл

 Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Богд хан уулын дархан цаазат газар байрших 0.5 га талбайд Оффисын зориулалт ...

Аялал жуулчлал

“2K resort” төслийн хүрээнд “Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар” Ардгын аманд 2017 оноос бүтээн байгуулалт ... 

Доргонот төсөл

Лиценз: MV-020717.
Талбайн хэмжээ: 204.33 ha

Хаяг:

Монгол Улс,
Улаанбаатар хот,
Хан-Уул дүүрэг,
15-р хороо,
Зайсангийн гудамж,
Гэгээнтэн цогцолбор,
201 байр, 13 давхар 

Утас:

Оффис : 976-70002200

И-мэйл:

info@mme.mn

Сошиал: